Sunday, December 6, 2009

хөл бөмбөгийн түүх

Орчин vеийн хєлбємбєгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бvрд єєрийн єєрийн дvрмээр тоглогдож байсан бємбєг єшиглєх тоглоомыг нэгдсэн нэг дvрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фремасоны уушын газарт анхны хєлбємбєгийн холбоо (Footbal Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хєлбємбєгийн дvрмийг гаргасан байна.
Гэхдээ сvvлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн тєлєєлєгч бємбєгийг гараараа барьж гvйх, ингэж гvйж байхад нь бємбєгийг хvчээр булааж авч болох гэсэн дvрмийг нь зєвшєєрєєгvйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сvvлд нь 1871 онд Регбигийн хєлбємбєгийн холбоог vvсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хєлбємбєгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хєлбємбєгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх C.W.Alcock санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хєлбємбєгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна.

No comments:

Post a Comment