Sunday, December 6, 2009

Солонгосын жүжигчидийн эмгэнэлтэй төгсгөл

БНСУ-ын олон ангит ки­нонууд манай үзэгчдийг байл­дан дагуулахын эхлэл болсон

“Цэцгийн хүлэмж” киног хү­мүүс санаж байгаа байх аа. Тэр киноны Минагийн дүрээр манайхны танил бол­сон Со­лон­госын нэрт жүжиг­чин Чой Жин Шилийг өнгөрсөн пүрэв гаригийн өглөө угаал­гын­хаа өрөөнд нас барсан байхыг олсон билээ. Өдгөө 39 настай Чой Жин Шил 1980-аад сүү­лээс хойш дэлгэцнээ гялал­заж ирсэн жүжигчин бүсгүй юм
. Түүний үеийн олон нэр­тэй бүс­гүй­чүүд урлагийн ха­туу тоглоом­ноос эрт арчигд­сан ч Чой жинхэнэ гандан буурахгүй явж ирсэн гэдгээ­рээ ялгагд­даг байлаа. Дэлдэн чих нь түүний содон төрхийг нь улам тодотгодог байсан гэдэг. Тэр­бээр одоогоос хэ­дэн жилийн өмнө “Сарнайн туяа­тай орч­лон” хэмээх олон ангит кинонд бүтээсэн дүрээ­рээ шилдэг эмэгтэй жүжигч­ний шагналыг хүртэж, дөчин насыг шүргэж яваа ч од байж болдог гэдгийг баталсан юм. Гэхдээ Чой Жин Шил сүүлийн жилүүдэд уйтгар гунигаар дүүрэн байж ирсэн гэдгийг ээж, найз нөхөд нь баталж байгаа ажээ. Тэрбээр 2000 онд Японы “Юмури Жиантс” багт тоглодог нутаг нэгт Чо Сун-минтэй гэр­лэ­сэн бөгөөд тэдний гэрлэлт ердөө хоёрхон жил үргэл­жилсэн юм. Тэд хоёр хүүхэд­тэй болсон бөгөөд хүүхдүүд нь бага ангийн су­раг­чид ажээ.

No comments:

Post a Comment