Sunday, December 6, 2009

Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр 1

2009-04-04 17:10

Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бvсгvйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гvй байгаа. Сонссон чинь ёстой шал дургvй хvрчихлээ, єрєєнєєсєє гараад явчмаар санагдлаа.

Уул нь миний найз бvсгvйчvvдийн л нэг л дээ. Яриагаа дуусган надруу инээд алдсан царайтай хараад яриагаа эхлэх гэхтэй нь зэрэг би єрсєєд л гараад явчлаа. Яагаад гараад явчихваа гэвэл би юуны тухай ярих гэж байгааг нь мэдэж байгаа учраас л єєрийн эрхгvй гараад явж байгаа юм. Өнєєдєр чинь Гэгээн Валентиний єдєр шvv дээ.
Ганцаараа хэсэг зогсож тайвширлаа.
Тvрvv жилийн Валентиний баяраар єрєєнийхєє найз бvсгvйтэй дэлгvvр явж найз залууд нь єгєх бэлгийг 2 цаг гаран хайж байж сонголцсон юм. Дараа нь хамт vсчин орж бэлгийг нь тэврэн сууж vсээ засуулж царай нэмсэн найздаа бэлгийг нь эвтэйхэн гардуулаад баяртай хэмээн даллаж болзоондоо яарч буй найзаа vдээд хоцорсон хvн нь би байхгvй юу. Тэгээд л би гэртээ харьсан юм даа. Хvйтэн байсан болохоор такси барих гэтэл олддоггvй, тэгэхээр нь тийм ч холгvй байсан болохоор нь гэрлvvгээ алхаад л харьчихсан. Хажуугаар єнгєрєх залуучууд бvгд л хос хосоороо хєтлєлцєж, тэврэлдэж аз жаргалтай яаран алхална.

No comments:

Post a Comment