Tuesday, December 8, 2009

Инээмсэглэх хэрэгтэй юу?


Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий.

Улаан номонд амьтад Хавтгай

Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл , говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан , зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан.

Цаатан

Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ. Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Цаатангууд нь хуучин Тувагийн Том хошуунаас нүүдллэн ирж одоогийн нутагт суурьшжээ

Анхны хайр



Оюутан нас ч дурлахад хамгийн гоё нас шүү. Оюутан насны хайрын талаар нэгэн шүлгийг хүргэж байна.

Хайрын дөрвөн алхам


Хайр бол учрал юм. Амьдрал үхлийн оргазмлаг учрал юм. Хэрэв хайр таны амьдралд орж ирээгүй бол та хажуугаараа ямар нэг юмыг өнгөрөөжээ гэсэн үг. Та төрсөн, та амьдарч байсан, та нас барсан. Гэхдээ та ямар нэг юмыг алдсан.

Ид шид чиний хувьд?


Чи ид шид юм уу, далд хүчинд итгэдэг үү? Эсэхүл энэ бүхнийг оргүй зүйл гэж боддог уу? Энэ мэт асуултад доорхи сонжоо хариулт өгөх болно. Харин хоромхон ч бодолгүй шууд хариулаарай.

Толь хад

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.

Хөдөлдөг хад

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цогцолын хийдийн хажууханы нэг хадан цохион дээр малгай мат тогтсон хад байдаг. Доороос нь харвал тэр хад сэвсүүр салхины аясар ганхан яах иихийн зуургүй унаад ирмээр санагдана. Хад, цохион дээр торгон ирмэгээрээ нэг цэгт тулж тотсон учраас тийнхүү ганхаж хөдөлж байдаг ажээ

Жингэнэдэг чулуу

Өмнөговь аймгийн Баяновоо сумын Могойтын бригадын нутаг дахь хэсэгхэн газрын бараан саарал өнгийн чулууг хатуу зүйлээр цохиход царгил хөгжмийн эгшиг адил , эсвэл хонх жингэнэж байгаа юм шиг дуугардаг. Нутгийн хүмүүс түүгээр хөгжмийн зэмсэг хийдэг аж. Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа, Түргэний бэлчирт нэгэн үхэр чулуу бий. Уг чулууны тал бүрд нь тогшиход янз бүрийн авиа гардаг бөгөөд энэ нутгийн А. Шинэн зэрэг авъяастнууд ардын дууны ая оруулж байжээ.

Дуугардаг элс

Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа “ Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог ” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэчилэн манай оронд дуут элстэй газар цөөнгүй бий. Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой хуцах мэт дуугарна. Хүүдийтэй нь базаж мушгирвал гахайн торойн адил шуухинана.

Хэрхэн эрчүүдийн харцыг булаах вэ?


Гоо сайхан төгс төгөлдөрт тэмүүлэгч эмэгтэйчүүдийн ганц хүслэн нь эсрэг хүйснийхэндээ үзэсгэлэнтэй харагдах явдал юм. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд эрчүүдийг өөртөө татах гэж өчнөөн цаг зав, хүч хөдөлмөрөө зардаг ч ихэнхийнх нь чармайлт талаар өнгөрдөг.

Монгол цаг

Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг. Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:
  1. Луу - нар мандах 7.40-9.40
  2. Могой - нар хөөрөх 9.40-11.40

Долоон бурханыг шүтэх ёс

Оддын ордоос монголчуудын хамгийн их шүтэж эрхэмлэдэг нь долоон бурхан од юм. Монгол эмэгтэй сүү саалийнхаа дээжийг үдэш орой долоон бурханд өргөж, өөрсдийнхөө халуун амь, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг билээ. Долоон бурхан одны тахилга уншлага бий. Тийм тахилга уншилга хийлгэдэг айл дээр цагт мэр сэр байсан. Нутаг уснаасаа хол яваа анчин жинчид хүртэл долоон бурхан одонд хоол хүнснээсээ өргөн цацаж амь, нас ажил үйлсээ даатгадаг ёс байлаа. Мал сүргээ хээр хонуулбол чоно араатнаас авран хамгаалж өгөхийг гуйж долоон бурханд тахил өргөдөг байлаа.

Найман тахил

Энх амгалангий цагаан шүхэр: Хамаг амьтан амгаланг хүсэх ялгал үгүйн, харилцан туслалцах ариун үйлсийн мяндсан самбайг намируулж, хатуу аюулын халуунаас хамгаалах сэрүүн сүүдрийг буулгагч, халамжит энх тайвны цагаан шүхэр нь анх дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн алтан загас: Аливаа угсаа шүтлэгийн олон орны их мөрнүүд, амар жаргалантайгаар хамтран орших зорилгын далайд нийлэлдсэн аюул зовлонгоос урьдчилан сэргийлэх хоёр нүдээ ширтсэн амарлингуй тайвны алтан загас нь хоёр дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн алтан бумба: Хамаг дэлхийн амьтаны зол заяны эрдэнэсээр бүтсэн, хайр амь насыг уртасгах, мөнхийн рашаанаар дүүрсэн, хамаг жаргал хүссэн тэр бүхний хүслийг хангагч халуун найрамдлын алтан бумба нь гурав дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн цагаан лянхуа: Үр бүтээл цог жавхлангийн сайхан өнөрийн хүчээр, үнэнч шударга хүмүүсийн зөвийг биедээ цуглуулж, үйлс жаргалын балын баяр хуримаар цэнгүүлэн тэтгэгч өнөд энх амгалангийн лянхуа цэцэг нь дөрөв дэх өлзийт тэмдэг

Тэнгэр дуугарах

Монголчууд тэнгэр дуугарч цахилгаан цахихыг луутай холбон ярьдаг. Зуны эхэн сард тэнгэр дуугарахыг өнтөй аятай цаг болох нь гэж гэрийн эзэгтэй гоёлынхоо хувцсыг өмсч савтай тараг сүүгээ авч гараад гэрээ нар зөв тойрон тэнгэр газар дэлхий, гэр орноо мялаан цацал өргөж, /зудаа цааш нь зунаа нааш нь/ гэж шившдэг. Дуутай бороотой үед айраг бүлж, задын чулуу, аянганд цохиулж үхсэн малын яс, гурвалжин дүрс бүхий цаас эд юмс, мөн алтангэрэл судрыг айл бүр гэртээ хадгалж байх нь тэнгэр ниргэдэггүй гэж монголчууд үздэг байжээ.

Гэр бүлийн зөрчилдөөн, түүнийг шийдэх арга зам


“Та зөрчил маргаанд дуртай юу?” гэж асуухад эрүүл ухаантай хэн ч дуртай гэж хариулахгүй. Яагаад гэвэл аз жаргалын нэг чухал зүйл бол эвтэй найртай амьдрах явдал. Харамсалтай нь хүн өдөр бүр эвгүй харилцаа, харилцан үл ойлголцолд орж байдаг. Хэдийгээр зөрчил нь харилцан адилгүй төвшинд, янз бүрийн хэлбэрээр илэрдэг ч хамгийн эхний буруутан нь “Би” өөрөө байдаг.

Есийн тооны бэлгэдэл

- Даяар монголын есийн тооны бэлгэдэл нэн эртний үүсэлтэй. Бөөгийн ёсонд огторгуйд ерөн есөн тэнгэр байна гэдэг.
- Ес барих /их тахил өргөх ёсонд зэхэж ес хоногийн турш хийх бөө мөргөлийн зан үйл/ Хүннү улсын ерөн есөн том овог, ерөн есөн алд цагаан хадаг, есөн үедээ цус ойртохыг нэн цээрлэх /ясан төрөлд, хуланц, элэнц, өвөг, эцэг бие (би), хүү, ач, жич, гуч/

Хооллолтын тухай


Хүний бие хогийн сав биш.Монголчууд эрт дээр үеэс зөв зохистой хооллож иржээ. Зун намрын улиралд цагаан идээгээ голлон хэрэглэж гэдэс ходоод, биеэ цэвэрлэж байжээ. өвөл намартаа махан хоол хэрэглэж байлаа.

Sunday, December 6, 2009

Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр 4

6 нэгэнт єнгєрч залуучууд голдуу ажилладаг манай ажлынхан цагтай уралдан яаран гарцгаалаа. Найз маань ч гарах гэж хувцас хунараа ємсєн хажууд эргэлдэнэ. Ганцаараа дэлгvvр явах болсондоо дурамжхан хэдий ч намайг болзоонд явах болсонд зєндєє баярлаж байгааг нь харахад тэртээ тэргvй гунигтай байгаа зvрх маань улам л гунигийн мананд орооцолдоно. Хєєрхий найз маань миний vгэнд итгээд надад зєндєє л заавар зєвлєгєє єгєєд нvvрний будгаасаа хvртэл илvvчлэх гэж оролдоод авахгvй болохоор минь амжилт хvсээд гаран одлоо.

Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр 3

Утсаа шvvрч аваад л тэр дор нь анзаарагдахгvй гээр таслаад хаячихлаа. Хvvе сайн уу (жаахан нялуун дуугарлаа) за юу байна аа. Аан за баярлалаа, юу орой уулзах уу . . . хамт баяр тэмдэглэе гэж vv. . . Болж л байна хаана урьж байгаан . . . Тэгвэл 8 єнгєрєєд яваад очие ОК гээд би утсаа ширээн дээрээ тавиад нvvр бардам хажуу ширээний найз хvvхэнрvvгээ бардам ширтлээ. Нєгєєх маань ч бараг амаа ангайн чимээгvй чагнаж байсан юм чинь. Өє за яасан орой болзоотой болчихсон уу хэнтэй хэмээн асууж шалгааж гарлаа.

Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр 2

Над шиг хайртай хvнгvй ганцаардсан уйтгартай хvн тэрхvv хєл хєєртэй оройн гудамжинд дэндvv илvvдээд байх шиг. Хажуугаар єнгєрсєн хvмvvс намайг баяр тэмдэглэх хvнгvй хєєрхийлєлтэй нэгэн гээд бодчихвий хэмээн гэнэт бодогдлоо. Энэ тэнэг бодлоосоо єєрєє хvртэл ичсэн хэрнээ хvмvvст болзоонд яарсан нэгэн мэт санагдуулахаар шийдэн нvvрэндээ жаахан инээмсэглэл тодруулан урагшаа харан яарасхийн алхаж гарлаа

Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр 1

2009-04-04 17:10

Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бvсгvйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гvй байгаа. Сонссон чинь ёстой шал дургvй хvрчихлээ, єрєєнєєсєє гараад явчмаар санагдлаа.

Уул нь миний найз бvсгvйчvvдийн л нэг л дээ. Яриагаа дуусган надруу инээд алдсан царайтай хараад яриагаа эхлэх гэхтэй нь зэрэг би єрсєєд л гараад явчлаа. Яагаад гараад явчихваа гэвэл би юуны тухай ярих гэж байгааг нь мэдэж байгаа учраас л єєрийн эрхгvй гараад явж байгаа юм. Өнєєдєр чинь Гэгээн Валентиний єдєр шvv дээ.

хөл бөмбөгийн түүх

Орчин vеийн хєлбємбєгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бvрд єєрийн єєрийн дvрмээр тоглогдож байсан бємбєг єшиглєх тоглоомыг нэгдсэн нэг дvрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фремасоны уушын газарт анхны хєлбємбєгийн холбоо (Footbal Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хєлбємбєгийн дvрмийг гаргасан байна.

Солонгосын жүжигчидийн эмгэнэлтэй төгсгөл

БНСУ-ын олон ангит ки­нонууд манай үзэгчдийг байл­дан дагуулахын эхлэл болсон

“Цэцгийн хүлэмж” киног хү­мүүс санаж байгаа байх аа. Тэр киноны Минагийн дүрээр манайхны танил бол­сон Со­лон­госын нэрт жүжиг­чин Чой Жин Шилийг өнгөрсөн пүрэв гаригийн өглөө угаал­гын­хаа өрөөнд нас барсан байхыг олсон билээ. Өдгөө 39 настай Чой Жин Шил 1980-аад сүү­лээс хойш дэлгэцнээ гялал­заж ирсэн жүжигчин бүсгүй юм

Тиара Банкстай гэрлэх хүн байна уу?

Та бидний сайн танил “Америкийн шинэ топ модель” телевизийн реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгч Тиара өдгөө 35 настай.

Дэлхийн хамгийн хөөрхөн 50 бүсгүйн тоонд ордог тэрээр "Америкийн шинэ топ модел" нэвтрүүлгээс гадна "Тиара Банксын шоу" нэвтрүүлгүүдээрээ тус тус "Emmy Award"-аас шагнал хүртэж байсан авъяаслаг нэгэн. Тэрээр бас "Victoria Secret" ын хамгийн анхны өнгөт арьстай загвар өмсөгч байсан нэгэн.

"Азийн топ модел"-ийн азын тоо

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч охид, залуус Болороо багшийгаа хүүхэдтэй зүйрлэж өхөөрддөг нь оргүй үг биш билээ. Өдгөө 40 насны босгонд тулсан топ моделын гомдож туних нь баярлаж хөөрөх нь даанч нэг амархан гэлцдэг. Хэл аманд ороогдон, муулуулж сайлуулах үе загварын бүсгүйчүүдийг тэр тундаа акулуудыг тойрохгүй нь тодорхой. Тэр бас дайчин эмэгтэй гэх тодотголтой нэгэн.

Thursday, December 3, 2009

Tuesday, December 1, 2009

Уг гарал

Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бөртэчино эхнэр Гоо маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа.

түүхийн хичээл

1368 онд Юань гvрний сvvлчийн их хаан Тогоон Тємєр Мингийнхний бослогоос зугтаж 60000 албатаа дагуулан Монгол нутагтаа иржээ. Тvvний vр, ач, гуч нар Монголын их хааны хvч нєлєєг хадгалж vлдэхийг хичээсэн боловч, євєр зуурын тэмцэлээс шалтгаалан бvтэлтэй юм болсонгvй. 1388-1410 оны хооронд тєр барьсан 5 хаанаас зєвхєн нэг нь л жам ёсны vхлээр тэнгэрт хальсан гэдэг.

Тогоон Тємєрийн удам Элбэг Нигvvлсэгч хаан 1392 онд Монголын хаан ширээнд суусан байна.