Хүний бие хогийн сав биш.Монголчууд эрт дээр үеэс зөв зохистой хооллож иржээ. Зун намрын улиралд цагаан идээгээ голлон хэрэглэж гэдэс ходоод, биеэ цэвэрлэж байжээ. өвөл намартаа махан хоол хэрэглэж байлаа.
Гэтэл нийгэм хөгжих тусам хүний хэрэглээ улам ихсэж хүнсний бүтээгдэхүүн шинээр боловсруулж гоё үзэмжтэй хүний сэтгэл татах болж бидний дээр үед хэрэглэж байсан натураль бүтээгдэхүүн үгүй болж хоолоороо авах амин дэм, эрдэс бодис дутаж байдаг болсон.
Чанаргүй хиймэл хүнс хэрэглэх зөв зохистой хооллож чадаагүйгээс бид өөрийн организмд маш их “хог”-хор, шаар, давсны илүүдэлийг хуримтлуулж түүнээсээ өвчин үүсдэг нэг шалтгаан болдог. Бид хэрэглэж байгаа хоол хүнсээ ямар цагт идвэл шингэх вэ, хэдийг ходоодны шүүс ялгардаг вэ гэдгийг хэзээч боддоггүй. Хоол хүнсийг хэзээч цаг харгалзахгүй юу ч хамаагүй иддэг явдал эцэст нь бүдүүн гэдсэнд боловсроогүй хүнсний зүйл үлдэж тэр нь хэдэн арван жил хуримтлагдаж бүдүүн гэдэсний “ халаасанд” хадгалагддаг байна.
Хүн 25 насандаа өөртөө 8-25 кг чулуужсан өтгөн тээж явдаг байна. Энэ нь олон жил тээсэн хоолны боловсроогүй тэр хэсэг биеийн хэсгийн 37 хэмийн дулаанд хуримтлагдсаар байгаад ямар байдалтай байх вэ? Бүдүүн гэдэсний систем нь хоолны боловсроогүй хэсэг нь хог болж, түүний ялзралтаас гарсан канцерогены хий нь бидний цусыг хордуулдаг байна.
Хортой цусаар эрүүл эд эсийг нөхөн сэргээж чадахгүйг эрүүл эд эс ч бий болж чадахгүй. Ингээд хүний бие гэдэснээсээ, тархи хүртлээ өвчилж эхлэдэг байна. Бүдүүн гэдсэнд байгаа тэр хог шаар нь байнга нэмэгдэж “том шуудайтай хог болж” бидний ярьдагаар”буяны тарганы гэдэс тэр нь амьсгалах эрхтэн, зүрх, бөөр, элэг зэрэг дотоод эрхтнүүдийг дотроос нь тулж дарамталж хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулдаг.
Үүнээс болж уушигны үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж элэг, бөөр дарагдаж байрлалаа сольж, нарийн гэдэсний хөдөлгөөн багасах, шээс бэлгийн замын эрхтнүүдийг дарж зовиурууд /эрхтэйчүүдэд түрүү булчирхайн хавдар, эмэгтэйчүүдэд хоргүй хавдрууд/ гарч эхэлнэ. Ялангуюа шулуун гэдэсний доод хэсгүүд илүү их өртөж хүнд тэр “ шаар хог” нь цусны вен дээр дарж цусан зангилаа үүсдэг. Үүнээс болж доошоо цус алддаг.
Иймд бүдүүн гэдэс байнга бохир учраас олон өвчний эх үүсвэр нь болдог. Дүгнэлт нь маш энгийн олон өвчнөөс өөрийгөө сэргийлэхийн тулд юуны өмнө организм дотор байгаа олон жилийн замбараагүй амьдарлын үр дүн болох хуримтлагдсан “ хог шаарыг” цэвэрлэж гаргах хэрэгтэй юм.
Судалгаагаар үзхэд хүн 40 насандаа хүн биедээ 8-12 кг хортой бодис хуримтлагдаж зарим эрдэмтэд үүнээс ч илүү байдаг гэж үздэг байна. Нэг жилд бидний биеэр 10 кг хортой бодис / хоол, хүнс, ус, агаар, орчноос болж / дамжин гарч байдаг. Үүнд: хүний бие 7 үе шатыг дамжин бохирдож олон мянган өвчин зовиуруудыг бий болгодог юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment