Sunday, December 6, 2009

Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр 3

Утсаа шvvрч аваад л тэр дор нь анзаарагдахгvй гээр таслаад хаячихлаа. Хvvе сайн уу (жаахан нялуун дуугарлаа) за юу байна аа. Аан за баярлалаа, юу орой уулзах уу . . . хамт баяр тэмдэглэе гэж vv. . . Болж л байна хаана урьж байгаан . . . Тэгвэл 8 єнгєрєєд яваад очие ОК гээд би утсаа ширээн дээрээ тавиад нvvр бардам хажуу ширээний найз хvvхэнрvvгээ бардам ширтлээ. Нєгєєх маань ч бараг амаа ангайн чимээгvй чагнаж байсан юм чинь. Өє за яасан орой болзоотой болчихсон уу хэнтэй хэмээн асууж шалгааж гарлаа.
Би жаахан цааргалсхийн нэг залуу байгаа, тэр маань урьж байна . Ажил дээрээ сууж байгаад 8 єнгєрєєд гараад явна даа гэж сэтгэл хангалуун єгvvллээ.


Найз маань залирхаг гэгч нь чи бэлгээ авсан уу хэмээн асууж байна. Аан бас дахиад л дагуулж дэлгvvр явах нуу, тэгж ч ярихгvй ээ хє. Ямар vерхэж байгаа бишдээ би бэлэг авахгvй ажил дээрээ сууж байгаад л явна гэж эрс тэс хариуллаа. Нєгєєх маань царай нь урвайгаад л явчихав. Би ч сайхан арга бодож олсондоо сэтгэл амар ажлаа хийж байлаа, тэгэхдээ л сэтгэл нэг л хєндvvр хайртай хvнтэй болчихоод л найзтайгаа хамт дэлгvvр хэссэн шигээ явбал хичнээн сайхан. Гэтэл хаанаас ч юм утсанд дуудлага ирж хэн ч юм намайг урих юм шиг санагдаад цагтай уралдан ажлаа дуусгах гэж чармайлаа.

No comments:

Post a Comment