6 нэгэнт єнгєрч залуучууд голдуу ажилладаг манай ажлынхан цагтай уралдан яаран гарцгаалаа. Найз маань ч гарах гэж хувцас хунараа ємсєн хажууд эргэлдэнэ. Ганцаараа дэлгvvр явах болсондоо дурамжхан хэдий ч намайг болзоонд явах болсонд зєндєє баярлаж байгааг нь харахад тэртээ тэргvй гунигтай байгаа зvрх маань улам л гунигийн мананд орооцолдоно. Хєєрхий найз маань миний vгэнд итгээд надад зєндєє л заавар зєвлєгєє єгєєд нvvрний будгаасаа хvртэл илvvчлэх гэж оролдоод авахгvй болохоор минь амжилт хvсээд гаран одлоо.
Тэр дороо буцан цухуйж маргааш яаж баярласан сонин дуулахын тулд эрт ирнэ гэж хэлчихээд инээд алдан яваад єглєє.
Хэсэг суулаа интернетээр хэслээ. Хэн нэгэн ярих юм шиг санагдаад байсан болохоор ажлаа яагаачгvй дуусчихсан.
Кино ч биш зvvд ч биш болохоор мэдээж хэн нь надруу залгасангvй. Ажил дээрэ гав ганцаараа торойн vлдлээ, цонхны цаана хав харанхуй. Гэртээ харихгvй ээ, улам ч их ганцаарддаг юм чинь. Бусадтай адил царай зvстэй, боловсрол мэдлэгтэй л юм сан. Энэ баяр тэмдэглэж, дурлаад дурлуулаад байгаа бvсгvйчvvлээс юугаараа ч илvv биш, бас юугаараа ч дутуу биш сэн. Гэртээ л лав одоо харихгvй ээ, ээж минь намайг бусад залуу хvмvvстэй адил баяр тэмдэглээд явж байна гэж бодоод баярлах биздээ. Оройхон харихдаа жинхэнэ баярлаж баярлаж ирсан хvн шиг цог золбоотой гэртээ орох юм шvv. Зvрх уйтгартай цохилно, чєтгєр ав Валентиний єдєр чамайг. . .
Ирэх жил заавал хайртай хvнтэй болчихоод энэ баярыг баяр хєєр дvvрэн тэмдэглэнэ дээ. Амлая
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment