Над шиг хайртай хvнгvй ганцаардсан уйтгартай хvн тэрхvv хєл хєєртэй оройн гудамжинд дэндvv илvvдээд байх шиг. Хажуугаар єнгєрсєн хvмvvс намайг баяр тэмдэглэх хvнгvй хєєрхийлєлтэй нэгэн гээд бодчихвий хэмээн гэнэт бодогдлоо. Энэ тэнэг бодлоосоо єєрєє хvртэл ичсэн хэрнээ хvмvvст болзоонд яарсан нэгэн мэт санагдуулахаар шийдэн нvvрэндээ жаахан инээмсэглэл тодруулан урагшаа харан яарасхийн алхаж гарлаа
. Хvн хараад намайг Гэгээн Валентиний баяр тэмдэглэхгээд яараад явж байгаан байна гэж бодох юм гэнээ. Ийм царайлаад гэрvvгээ явж байхдаа єєртєє жигтэйхэн гутарч билээ. Дараа жил хайртай хvнтэй болчихоод энэхvv баярыг заавал хайртай хvнтэйгээ 2лаа нэгэн сайхан газарт бие биедээ хичнээн хайртайгаа хэлээд л сайхан сууж байна хэмээн єєрєє єєртєє тангарагласан сан. Тэгээд л хотын харанхуй гудамжаар бvдчин гэр єєдєє явж харьсан сан.
Тэгтэл яг нэг жилийн дараа єнєєдєрийн байж байгааг хар. Яг л хуучин хэвээрээ. Одоо єрєєндєє орохоор найздаа ямар бэлэг хаанаас авах тухай эцэс дуусашгvй яриаг сонсоод дагаж дэлгvvр яваад л тvрvv жилийн бvхэн дахин давтагдах юм гэж vv. Өєр vед дуртайяа тусалмаар л байна. Даанч єнєєдєр чадахгvй нь дээ найз минь. Гэнэт нэг сайхан санаа оллоо. Хажуугийн єрєєнд ороод нэгэн найзруугаа залгалаа. Хvvе сайн уу, чи миний гарлуу залгадаа, за хэрэг байна аа гээд утсаа тавьчихлаа. Өрєєрvvгээ хурдлав болоод явчихлаа утас дуугарч байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment