Tuesday, December 8, 2009

Инээмсэглэх хэрэгтэй юу?


Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий.

Улаан номонд амьтад Хавтгай

Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл , говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан , зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан.

Цаатан

Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ. Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Цаатангууд нь хуучин Тувагийн Том хошуунаас нүүдллэн ирж одоогийн нутагт суурьшжээ

Анхны хайр



Оюутан нас ч дурлахад хамгийн гоё нас шүү. Оюутан насны хайрын талаар нэгэн шүлгийг хүргэж байна.

Хайрын дөрвөн алхам


Хайр бол учрал юм. Амьдрал үхлийн оргазмлаг учрал юм. Хэрэв хайр таны амьдралд орж ирээгүй бол та хажуугаараа ямар нэг юмыг өнгөрөөжээ гэсэн үг. Та төрсөн, та амьдарч байсан, та нас барсан. Гэхдээ та ямар нэг юмыг алдсан.

Ид шид чиний хувьд?


Чи ид шид юм уу, далд хүчинд итгэдэг үү? Эсэхүл энэ бүхнийг оргүй зүйл гэж боддог уу? Энэ мэт асуултад доорхи сонжоо хариулт өгөх болно. Харин хоромхон ч бодолгүй шууд хариулаарай.

Толь хад

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.